Тайванийн АТМ-үүдээс 2.5 сая доллар хулгайлжээ

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-07-19 10:45:51

ТАЙПЕЙ./АР/. Бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс 2.5 сая доллар хулгайлсан хэрэг Тайваньд гарсантай холбогдуулан гадаадын гурван иргэнийг баривчлаад байна.

Тайванийн цагдаа нар мэдэгдэхдээ “Зүүн Европ болон Оросын гэмт хэргийн сүлжээнийхэн “Тайванийн анхны арилжааны банк” банкны хэдэн арван АТМ-нд халдсан” гэв.

Хулгайч нар хулгайлсан мөнгөө цүнхэнд хийгээд зугтаж байгаа нь хяналтын камерт бичигджээ.

Энэ хэрэгт холбогдуулан Латвийн нэг иргэнийг Тайванийн зүүн хойд нутагт байхад нь, нөгөө хоёр сэжигтнийг нийслэл Тайпей хотод байхад нь баривчилсан байна.

Хулгайлсан мөнгөний талаас илүүг нь хураан авчээ. Үлдсэн мөнгийг нь бусад 13 сэжигтэн аваад Тайваниас зугтан гарсан бололтой.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ