Ховд аймаг ноолуур боловсруулж, цэмбэ үйлдвэрлэдэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 17:17:13

Ховд аймгийн ИТХурал, ”Ховддоо сайхан амьдарья” ТББ хамтран “Малчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр хийв. Уулзалтад Ховд аймгийн 17 сумын 92 багийн малчдын төлөөлөл нийт 150 гаруй малчин оролцлоо.

Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан малчдын уулзалт дээр  “Малчдын хөдөлмөр зүтгэлээр мал сүрэг өсөж байна.Таван хошуу малаа адгуулж буй мал монголын тусгаар тогтнол хил хязгаарын манаач юм.Мал аж ахуйг яаж авч явах талаар энэ уулзалтаас та бүхний саналыг сонсож тодорхой шийдвэр гарах ёстой гэв.

Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан “Аймгийн цаг үеийн ажил,хөгжил бүтээн байгуулалтыг танилцуулж, мал ахуйн салбараас 160 тэрбум төгрөгийн ашиг аймаг олдог. Хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэр байгуулж ноос ноолуур арьс ширний үйлдвэр барьж байна. Ноолууран цамц,цэмбэ хийдэг аймаг болж хөдөө аж ахуйд хувьсал хийнэ “гэв.

Малчдын зөвлөлдөх уулзалт малчид бэлчээрээ баталгаатай болгох, малаа эрүүлжүүлэх, ашиг шим,үүлдэр угсааг сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх талаар санал солилцож ХААИС-ийн эрдэмтэн багш нар энэ сэдвээр малчдад лекц уншлаа.

“Ховддоо сайхан амьдарья” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж Ховд аймгийн малын үүлдэр угсааг сайжруулахаар Дорнод аймгаас илүү нугаламтай хурган хуц, Баянхонгор аймгийн Шинэ жинст сумаас цагаан ишгэн хуц авч ирсэн байв. Үүлдэр угсаа сайтай эцэг малыг малчдад худалдах ажил зохион байгуулав.

Тэрээр малчдыг хосолмол бизнестэй байхыг зөвлөж, ган, зудны үеэр алдагдсан ашгаа нөхөхөд бэлчээртээ чацаргана тарьж арчилж ургуулж, ашиг шим хүртэх боломжтойг тайлбарлав.

  А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд