Нигери улсаас ирж байгаа гадаадын иргэнийг хүлээн авахгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-12-05 14:11:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс өнөөдрөөс Нигери улсаас ирж байгаа болон дамжин өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй.


Тодруулбал, коронавирусний “Омикрон” хувилбар тархсан ӨАБНУ, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави, Бельги, Израил, Хонгконг, Ботсвана улсаас ирж буй болон дээрх орнуудаар дамжин ирж буй гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК өнгөрсөн сард гаргасан. Харин өнөөдрөөс дээрх орнуудын жагсаалтад Нигери улсыг нэмснийг ЭМЯ-наас мэдээлэв.


Харин халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн дотоодын иргэн болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэнийг эх орондоо хүлээж авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. 


Хоригт орсон улсаас ирж буй дотоодын болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавина. Үүнд:

-Сүүлийн 72 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний сөрөг хариу

-УОК-оос бэлдсэн байранд 10 хоног тусгаарлах

-Тусгаарлах байранд байх хугацаандаа 2 удаа ПСР шинжилгээ өгөх.


Бусад улсуудаас ирж буй иргэд:

- вакцины бүрэн тунгийн гэрчилгээтэй байх

-Вакцин хийлгээгүй бол сүүлийн 72 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний сөрөг хариутай байх, онгоцны буудалд түргэн оношлуураар шинжилгээ өгөх

Холбоотой мэдээ