Бээжингийн 10 сая гаруй оршин суугч нэмэлт тунд хамрагджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-12-03 16:38:43

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод баасан гаргийн өглөөний 10 цагийн байдлаар 10 сая гаруй оршин суугч “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагдаад байна гэж тус хотын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.


Бээжинд “COVID-19”-ийн вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 52.6 сая орчим тун вакциныг тарьснаас 22 сая гаруй хүн эхний тунд хамрагдаад байна. Вакцины нэмэлт тунд хамрагдсан иргэдийн гурван сая орчим нь 60 болон түүнээс дээш насны иргэд байна.


Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 80 тохиолдол шинээр бүртгэгдсэний 56 нь Өвөр Монголд, 10 нь Хар мөрөн мужид илэрчээ. Мөн халдварын 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, гурван сэжигтэй тохиолдол Шанхай хотод бүртгэгдсэн бол халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.


Ингэснээр пүрэв гаргийн байдлаар халдварын 98993 тохиолдол илэрснээс 93385 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 972 хүн эмчлүүлж байгаагаас 10 хүний биеийн байдал хүнд байна. Мөн пүрэв гарагт халдварын шинж тэмдэггүй 24 тохиолдол илэрсний 14 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. 

Холбоотой мэдээ