Хилийн тандалт судалгаагаар коронавируст халдварын дөрвөн эерэг тохиолдол илрүүлж, хоёр нь батлагджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-12-03 12:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн тандалтын судалгаагаар гадаадаас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал С.Билэгтсайхан ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “ХӨСҮТ-ийн баг Чингис хаан нисэх онгоцны буудалд хилийн тандалтыг 11 дүгээр сарын 27-ноос хийж эхэлсэн. Энэ хугацаанд 10 гаруй нислэгээр 1400 гаруй зорчигч ирсэн. Эдгээр иргэдээс түргэн оношлуураар шинжилгээ авахад дөрвөн эерэг тохиолдол илэрснийг тусгаарлан PCR шинжилгээ авахад хоёр хүний онош эерэг болох нь батлагдаад байгаа. Эерэг батлагдсан тохиолдолд хувилбарын тандалт шинжилгээ хийдэг. Ингэхэд хоёр эерэг тохиолдол дельта хувилбараар өвчилсөн болохыг тогтоосон. Түүнчлэн Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Дорнод аймгийн хоёр боомтод НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг, орон нутгийн хилийн мэргэжлийн хяналт гаалийнхантай хамтран ажиллаж байна" гэв.

Холбоотой мэдээ