Ерөнхий сайд хил гаалийн хяналтад онцгой анхаарахыг УОК-т үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-01 13:08:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний “Омикрон” хувилбараас сэргийлэх үүднээс хил гаалийн хяналтад онцгой анхаарал тавихыг УОК-т үүрэг болгожээ.


Энэ үеэр УОК, ЭМЯ-наас иргэдийг коронавирусний вакцины гуравдугаар тунд хамрагдах идэвхийг нэмэхийн тулд дархлаажуулалтын цэгийг нэмж байгаагаа мэдээлжээ.


Коронавирусний шинэ хувилбар гарсантай холбоотойгоор Монгол Улс тухайн вирусний халдвар тархсан орноос ирж байгаа болон тэдгээр улс орноор дамжин өнгөрсөн гадаадын иргэнийг хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК гаргаад буй юм.


Мөн халдвар бүртгэгдсэн эрсдэлтэй улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн иргэдийг эх орондоо хүлээж авах ч өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлахаар болсныг УОК-ын  29 дүгээр хуралдаанаар шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ