Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 525 тохиолдол батлагдав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-11-23 11:02:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 341 нь Улаанбаатар хотод, 184 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон буюу 23 тохиолдол Дархан-Уул аймагт батлагджээ.


  Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын нийт тохиолдол 379 387 болж байна.


 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 885 хүн амиа алдаад байна.

 

Одоогоор коронавируст халдвараар улсын хэмжээнд 8 127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 15 100 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ