Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын баг Дорноговьд ажиллаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-11-19 12:17:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын баг энэ оны 11 дүгээр сарын 18-20-нд Дорноговь аймагт ажиллаж байна.

Албаныхан Сайншанд, Замын-Үүд суманд ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хийгээд хамтарсан баг, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, аймгийн болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эрүүлжүүлэх, саатуулах байр, Хилийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаанд тус тус хяналт шалгалт хийх аж.

Ажлын багийнхныг аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон орон нутгийн холбогдох байгууллагуудын удирдлагууд хүлээн авч уулзан, орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл, өгч харилцан санал солилцсон аж.

Холбоотой мэдээ