Коронавирусний халдвараар сүүлийн дөрөв хоногт 2 хүн нас баржээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-17 13:21:47

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 60 сорьцоос 19, түргэвчилсэн оношлуурын 114 шинжилгээнээс 32, нийт 51 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:

Ихтамир-5, Чулуут-2, Өндөр-Улаан-3, Жаргалант-1, Цэцэрлэг-5, Хайрхан-1, Батцэнгэл-3, Хашаат-2, Төвшрүүлэх-4, Тариат-1, Эрдэнэмандал-3, Эрдэнэбулган-21.

2021 онд батлагдсан нийт 11958 тохиолдолтой болов. Өчигдөр 37 хүн тусгай эмнэлгүүдээс, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 7, сумдад гэрээр эмчлүүлэгч 3, нийт 47 хүн эдгэрсэн.

Нийт тохиолдлын 11749 буюу 98,2 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 39 /Сүүлийн 4 хоногт 2 хүн нас барсан/ 

Эмчлүүлж байгаа 362: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 294

Биеийн байдал: Хөнгөн 251, хүндэвтэр 38, хүнд 5.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 52: Ар Мөнгөнчагнуур - 23, Ар Мөнхжин - 12, Ар Манал - 17

Сумдад гэрээр эмчлүүлж байгаа: 16

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 45

6-15 нас: 77

16-39 нас: 100

40-59 нас: 88

60-аас дээш: 52

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 978

Аймгийн хэмжээнд I тунд 60448, II тунд 56749, III тунд 16053 хүнийг дархлаажуулсан байна.

Холбоотой мэдээ