Халдварын батлагдсан тохиолдол 50-аар нэмэгдлээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-25 15:37:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 50-аар нэмэгдэж, нийт 18089 боллоо.  

Энэ сарын 25-ны өдрийн байдлаар нийт 320 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 29 нь 18 хүртэлх насны хүүхэд, 27 нь жирэмсэн эх байна. Биеийн байдал нь нэн хүнд нэг, хүнд 17, хүндэвтэр 104, хөнгөн онош бүхий 198 хүн байна. 

Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 857 хүн гэрээр эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 92 хүн гарсан бөгөөд халдвар авсан нийт 17125 хүн эдгэрчээ. Одоогоор халдварын улмаас нас баралт нэмж бүртгэгдээгүй, нийт 23 байна.   

Холбоотой мэдээ