Улаангом сумын анхан шатны хороонд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-14 15:18:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Улаан загалмайн хорооноос "Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах  өдөр"-өөр буюу энэ сарын 13-нд Улаангом сумын анхан шатны хороонд дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, “Ковид-19” цар тахлын дэгдэлтийг бууруулах зорилгоор Улаангом сумын ИТХ-д буюу тус сумын анхан шатны хороонд ариутгалын бодис, түргэвчилсэн оношлуур, халуун хэмжигч, хамгаалалтын хувцас зэргийг хүлээлгэн өгсөн юм. Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед анхан шатны хороонд нэн шаардлагатай байсан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өгсөнд Улаангом сумын ИТХ-ын хамт олон баяртай байна.

Тэрчлэн аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд цар тахлын дэгдэлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тандалт судалгааны асуумж авах, мэдээллийг утсаар цуглуулах, эмийн багц савлах, дархлаажуулалтын цэг дээр иргэдийг бүртгэх ажлуудыг өрхийн эмчийн зааврын дагуу хийж ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Улаан загалмайн хорооноос ариутгалын бодис, халдвар хамгааллын болон тусламжийн хувцас зэргийг мөн хүлээлгэн өгсөн аж.

Холбоотой мэдээ