Португалын хүн амын 85 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-10 09:45:27

ЛИСБОН. /Xinhua/. Португал улс хүн амынхаа 85 хувийг вакцинд бүрэн хамрууллаа гэж тус улсын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Грача Фрейтас бямба гарагт мэдэгджээ.


“Португал улс олон нийт, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны ачаар хүн бүрт вакцин хийлгэх боломжийг олгож, вакцинжуулалтын түвшнээрээ дэлхийд тэргүүлэгч улс орнуудын нэг болж чадлаа” гэж Грача Фрейтас “Lusa” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.


Португалын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад 15.3 сая орчим тун вакцин тарьсан бөгөөд нийт 8.4 сая хүнийг вакцинд бүрэн хамруулжээ.  Түүнчлэн тус улсын 12-17 насны хүүхдүүдийн 83 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.  


Халдварын тохиолдол Португалд анх илэрснээс хойш баасан гаргийн байдлаар нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 1.07 сая гаруйд хүрч, 18027 хүн халдварын улмаас нас баржээ.  

 

Холбоотой мэдээ