Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
Малчид, иргэд, хадланчид,
тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр
төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.
2021 оны 09 сарын 29-ний
08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн
хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын
нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос
секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор,
говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм,
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан
байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
09 сарын 30-наас 10 сарын
04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 30-нд баруун
аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10 дугаар
сарын 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур
тунадас, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх
нутгаар, 3-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн баруун
хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд
15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан,
Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр
шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс
1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 10 дугаар сарын 1, 3-нд нутгийн
баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.