Сүүлийн 24 цагт коронавирусний халдвараар нэг хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-26 12:30:19

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 258 сорьцоос 83, түргэвчилсэн оношлуурын 177 шинжилгээнээс 50, нийт 133 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 7489 болов. 

Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 93, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 27, нийт 120 хүн эдгэрсэн.

Нийт 7489 тохиолдлын 6189 нь буюу 82,6 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 21 /Өчигдөр 1 хүн нас баржээ/

Эмчлүүлж байгаа 1214: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 794:

Биеийн байдал: Хөнгөн 640, хүндэвтэр 131, хүнд 19, маш хүнд 4.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 420:

Ар Мөнгөнчагнуур - 200, Ар Мөнхжин - 117, Ар Манал - 103

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2616

Аймгийн хэмжээнд I тунд 60232, II тунд 56016, III тунд 6706 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ