Уран хатгамалчид Геннисийн номд бүртгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-04 23:03:42

“Уран хатгамалын гайхамшиг” сэдвийн хүрээнд үндэсний соёлын үнэт өв болох зүү ороох, хатгамалын гайхамшгийг дэлхийн төвшинд сурталчилж баталгаажуулах зорилгоор 1000-3000 бүсгүйчүүд хөөрөгний даалинг орон даяар нэгэн зэрэг урлахаар болжээ.

Ингэж дэлхийн дээд амжилтийг тогтоож геннисийн номонд бүртгүүлэх ажлыг ирэх сарын тавны дотор зохион байгуулна. Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Даалин зүү ороох хатгамлын багш Д.Амарбаясгалан “Энэ ажилд манай аймгаас одоогийн байдлаар 20 гаруй бүсгүй нэгдлээ. Цаашид ч энэ сарын 25-наас өмнө амжиж оёж дуусгах итгэлтэй хүмүүс одоо ч бүртгүүлж болно” гэлээ. Шалгаруулалтыг ирэх 8 дугаар сарын 1-15-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна. Оролцохыг хүссэн хэн бүхэн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны сургалтад хамарч ур чадвараа ахиулах боломжтой. Даалинг зүү ороох оёдол болон зоосон ширээний сүлжээс зэрэг төрлөөр урладаг. Монгол бүсгүйчүүдийн эрдэм ухаан, авьяас шингэсэн бүтээлийг дэлхийд мөнхлөх цаг үеийн гэрч болж хамт байхыг хүсвэл аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос дэлгэрэнгүй мэдээллийг авах боложмтой” гэлээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ