Архангайн залуус ковидын эсрэг өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-22 10:59:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн залуусын нэгдэл “Хамтрахуда” ТББ-ынхан “Бид ковидоос ухаантай” өдөрлөгийг зохион байгуулжээ.

Булган уулын цогцолбороос эхэлсэн үйл ажиллагаа нь цаашид нөлөөллийн контент бүтээж, олон нийтийн хүртээл болгох аж.

Залуус Булган уулын шат, хөшөө, хайс, хашлага, сандал зэргийг угааж, ариутгал, халдваргүйтгэл хийлгэжээ.


Тэд "Хүн бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амны хаалтаа зүүж, зайгаа барин олон нийтийн газраар үйлчлүүлээсэй, хайртай бүхнээ хамгаалахын төлөө иргэн бүр ухамсарлах хэрэгтэй. Бид дахин хоригдмооргүй байна. Төрийн үйлчилгээнүүдийг E-Mongolia, E-Barimt апплейкшнүүдийн тусламжтай гэрээсээ авч сурцгаах" уриалгыг дэвшүүлсэн байна.

Өдөрлөгт лам нар нэгдэж, Булган уул орчмын хадаг самбааг хайчилж устгасан байна. 

Залуусын санаачилгыг аймгийн ЗДТГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХТҮГ зэрэг байгууллага дэмжжээ.

Холбоотой мэдээ