Малжуулах төсөлд 389 өрх хамрагджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-21 21:02:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөрийн малын хөрөнгө оруулалт болоод үйлдвэрлэлийн бүлэг үүсгэх замаар өрхүүдийн даван туулах чадвар, амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой малжуулах  төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийлээ.

Тус аймагт малжуулах төсөл 2017 оноос эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжсэн байна. Энэ хугацаанд 389 өрхийн 1945 гишүүн 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй малжуулах төсөлд хамрагдан үхрээ маллаж ашиг шимийг нь хүртэж байна. Малжуулах төсөл Хөвсгөл аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Рашаант, Ренчинлхүмбэ, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Цагаан-Уул, Мөрөн нийт 12 суманд 4 жилийн хугацаатай  амжилттай хэрэгжжээ.

 

Холбоотой мэдээ