Хөвсгөлд сүүлийн 24 цагт 226 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-14 16:15:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл  аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын  226 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авч өвчилсөн хүний тоо 5604 болсон байна. Шинээр бүртгэгдсэн халдварын 46,4 хувь нь ойрын хавьтлаас, 25,6 хувь нь эх үүсвэр тодорхойгүй тохиолдол байна.

Мөн нэг нас баралт нэмэгдэж, нийт 6 тохиолдол болжээ. Иймээс халдвар авсан иргэд өөрийн ойрын хавьтлыг илрүүлэхэд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тандалтын багийн эмч, ажилтнуудад үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөн зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс бууруулах, айлд очихгүй, гэртээ хүн ирүүлэхгүй байх шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ