Эмма Радукану “US open” тэмцээний хагас шигшээд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-09-10 11:34:01

НЬЮ-ЙОРК. /Аnadolu/. Их Британийн теннисчин Эмма Радукану АНУ-ын нээлттэй тэмцээнд /US open/ Швейцарийн алдартай теннисчин Белинда Бенчичийг ялснаар хагас шигшээд шалгарчээ.


Нью-Йорк хотын “Arthur Ashe” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тэмцээнд өдгөө 18 настай залуу тамирчин Э.Радукану “Токио-2020” зуны Олимпын наадмын аварга Б.Бенчичийг 6-3, 6-4 харьцаатайгаар буулган авсан байна.


Хагас шигшээд тэрбээр Чех улсын тамирчин Каролина Плишкова, Грекийн тамирчин Мария Саккари нартай тоглоно.


Түүнчлэн дэлхийн чансаанд дөрөвдүгээрт жагсдаг Германы теннисчин Александр Зверев эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Өмнөд Африкийн тамирчин Ллойд Харрисыг ялж, хагас шигшээд шалгарчээ.


А.Зверев хагас шигшээд Сербийн теннисчин Новак Жокович, Италийн Маттео Берреттини нартай тоглох ажээ.

Холбоотой мэдээ