Сургалтын төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-06 10:39:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. /. Ховд аймгийн “Иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалтын төв”-д 15.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв.


Тодруулбал, ОБЕГ, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ нь “Иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийг байгуулан, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Энэ хүрээнд “Дэлхийн Зөн-Ховд” орон нутгийн хөтөлбөрөөс сургалтын төвийн тохижилтод зориулан 15.3 сая төгрөгийн өртөг бүхий 26 нэр төрлийн сургалтын тоног төхөөрөмж, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын гарын авлагуудыг дагалдах хэрэглэгдэхүүнүүдийн хамт хүлээлгэн өглөө.


“Иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалтын төв“ нь анхны тусламжийн, ЕБС болон цэцэрлэгийн насны сурагчдад зориулсан аврагч мазаалайн, галын, лекц, семинарын онолын сургалт зохион байгуулах танхимуудтай.


Ингэснээр иргэд олон нийт, хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах арга ухаанд суралцах, аж, ахуйн нэгж, байгууллагууд галын аюулгүй байдлын норм стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэхээс гадна бусад холбогдох нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулах боломжтой болох юм.

 



Холбоотой мэдээ