Бүс нутгийн соёлын биет бус өвийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-27 15:08:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг судалж, хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүс нутгийн хурал ирэх сарын 10-нд болно.


Монгол Улс нь Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази, Номхон далайн төв болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар 2014 оноос жил бүр зохион байгуулж буй уг хурал БНСУ, БНХАУ, БНАСАУ, Японы төлөөлөгч оролцоно. Уг хурлыг 2020 онд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч цар тахлын улмаас хойшлоод байсан юм.


Энэ жил Многол Улс, БНСУ, БНХАУ, Япон Улсын төлөөлөгч нар бүс нутгийнхаа хэмжээнд улс орнуудтай хамтарч бүртгүүлсэн биет бус өв, түүний хадгалалт хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудлууд болон биет бус өвийн ач холбогдлын тухай судалгаануудыг танилцуулах юм. Улмаар судлаачдын бичсэн судалгаануудыг нэгтгэж Зүүн Хойд Ази дахь нэгдмэл соёлын биет бус өв болон түүний хадгалалт хамгаалалтын тухай ном хэвлэх аж.


Үүнтэй холбогдуулан тус улсуудын соёлын мэргэжилтнүүд, доктор, профессорууд өөрсдийн судалгаагаа 2021 оны есдүгээр сарын 10-ны хурлаар танилцуулах болно. Уг хурал нь Зүүн Хойд Азийн улсуудад бүс нутгийн хэмжээнд соёлын биет бус өвөө сурталчилж, хадгалалт хамгаалалтын сайн арга зүйг нэгнээсээ суралцаж, бүс нутгийн  хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ