Цар тахлын үед нийт 732 объектын талбайг ариутгаж халдваргүйжүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-24 21:06:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт цар тахлын үед батлагдсан тохиолдлын ажлын газар, үйлчлүүлсэн байгууллага, гэр, орон сууц, орц гэх мэт нийт 732 объектын талбайг ариутгажээ.

-Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 149706.5мкв талбайд 0.06 хувийн жавелин, гипохлорит кальци, 2 хувийн содын уусмал  ашиглан халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Мөн хүнс худалдааны аж ахуй нэгжийн 437 цэгийн 27,520 мкв талбай, Эрүүл мэндийн 40 байгууллагын 19,183мкв, ариутгаж халдваргүйжүүлжээ. Мөн боловсролын 9 байгууллагын болон бусад байгууллагын 157 нэгжийн нийт 454314мкв талбайг ариутгаж урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн. Нийтийн эзэмшлийн 406,655 кв.м талбайд хлор агуулсан бодисоор халдваргүйжүүлэлт хийсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 24 сумын Эрүүл мэндийн төвүүд халдвартай хог хаягдлыг түр хадгалах байранд түр хадгалж, сумын төвийн хогийн цэгт тусгай цэг гарган шатааж устгаж байна.  24 сумын эрүүл мэндийн төвөөс нийт 8891 кг хог хаягдал гарч устгасан байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.  

Холбоотой мэдээ