Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МОСКВА. /TASS/. Ангела Меркель ХБНГУ-ын Канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр Кремльд хэлэлцээ хийжээ. Гурван цаг орчим үргэлжилсэн хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн үед Москва, Берлиний хооронд хийсэн яриа хэлэлцээ илэн далангүй, утга учиртай, буулт хийхэд чиглэсэн байсан гэж ОХУ -ын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Хоёр удирдагчийн хувьд энэхүү уулзалт нь цар тахал дэгдсэнээс хойших анхны бөгөөд мөн бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж буй Германы Засгийн газрын тэргүүнийг үдэх уулзалт болжээ. Меркель есдүгээр сард болох сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдсэн учир 2005 оноос хойш хашиж буй албан тушаалаа удахгүй орхих юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр Афганистаны засгийн эрх хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнд шилжсэн талаар анх удаа тайлбар хийж, 2024 оноос хойш Украинаар дамжуулан Европ руу хий нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон байна.
Меркелийн үүргийн талаар
Афганистаны тухайд
Украины талаар
Хий нийлүүлэх тухайд
Навальныйгийн тухайд