Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
174@montsame.mn
2021-08-20 16:04:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-ны өдөр зарим нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Мөн хүчтэй салхи, шуурга дэгдэх төлөвтэй тул иргэд, ААН-үүдэд хандан сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Усархаг ширүүн борооны улмаас зам, гүүр эвдэрсэн. Аян замд гарахдаа сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг биелүүлэх.

Гол усны түвшин нэмэгдэж, үерлэсэн тухай мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх.

-Хөдөө хээр амарч, зугаалахдаа хүүхдийг гол усны ойр тоглуулахгүй байх, хүүхдээ сайн харж хандах.

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойр барьж, сууршихгүй байх. Үерийн аманд суурьшсан өрхүүд аюулгүй газарт яаралтай нүүх.

Үерийн ус зайлуулах суваг, шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга, байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхийг хянаж, сэжигтэй, аюултай тохиолдол ажиглавал мэргэжлийн холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд хандана уу.

Холбоотой мэдээ