Шинэ сургууль ашиглалтад орсноор анги танхимын хүрэлцээ 100 хувьд хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 16:00:44

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын зургаадугаар багийн нутагт баригдаж  буй 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Тус барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Болор аграмба” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөжээ.

Шинэ сургууль ашиглалтад орсноор зургадугаар багийн нутаг буюу Офицерийн 80 айл хийгээд  баруун тийш үргэлжилсэн шинэ суурьшлын бүсийн айл өрхүүдийн хүүхдүүд  гэрийнхээ ойр орчмоос сургуульдаа явах боломж бүрдэх төдийгүй Сайншанд сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын хүрэлцээ 100 хувьд хүрч, сурагчдын сурах боломж нөхцөл нэмэгдэх юм.

Холбоотой мэдээ