Замын-Үүдэд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-16 18:28:28

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлаас шалтгаалж Дорноговь аймгийн Замын-Үүд суманд элсэлтийн ерөнхий шалгалт авахаар болжээ. Тус сум нийт гурван ерөнхий боловсролын сургуультай бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 215 хүүхэд бүртгүүлсэн байна.

Улсын Онцгой комиссын даргын коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журмын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оны наймдугаар сарын 19-нөөс 22-нд ерөнхий боловсролын гуравдугаар сургууль дээр зохион байгуулах юм.

Энэ нь Замын-Үүд суманд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байна.

Холбоотой мэдээ