Шарилж, зэрлэг ургамал устгах ажлыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд шарилж, зэрлэг ургамал устгах ажлыг зохион байгуулахаар
тус сумын Засаг дарга 2/239 дугаартай албан
тоот гаргажээ. Их хэмжээгээр ургасан шарилж, зэрлэг ургамал нь Сүхбаатар сумын өнгө үзэмжид сөргөөр
нөлөөлж байгаа аж. Иймээс энэхүү ажлыг зохион байгуулж байгаа аж.
Уг тоотын
хүрээнд энэ сарын 26-30-ны
хооронд сумын хэмжээнд дээрх ажлыг зохион байгуулахаар Төр төсвийн 88 байгууллага, хувийн хэвшлийн 92
байгууллагад хүргүүлжээ. Тус албан тоотод зааснаар товлолт хугацаанд үр дүнг тооцоход бөгөөд Төр төсвийн байгууллагууд заасан хугацаанд
албан тоотын хэрэгжилтийг хангаж тайлангаа ирүүлсэн байна. Харин дээрх үйл ажиллагааны явцад хувийн хэвшлийн байгууллагуудын хэрэгжилтийн үр
дүн хангалтгүй, тус ажил удаашралтай байсан байна. Иймээс тус ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалт хийх ажлын хэсэг ажиллажээ. Ажлын хэсэг
албан тоотын дагуу үүрэг
чиглэлийг биелүүлээгүй 23 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлсэн байна. Одоогоор
таван байгууллага албан
шаардлагыг биелүүлсэн бөгөөд үлдсэн 18 аж ахуйн нэгжид заасан хугацаанд шарилж, зэрлэг ургамалаа устгаагүй тохиолдолд албан байгууллагын
нэр, зургийг нийтэд ил болгохыг анхааруулжээ.