Халдвар 15-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-08-12 16:59:03

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR шинжилгээ 128, түргэвчилсэн шинжилгээ 300 иргэнд хийхэд коронавируст халдварын 15 тохиолдол илэрчээ. Өнөөдрийн байдлаар ковидын тасгуудад 153, тусгаарлан ажиглах байранд 233, гэрийн тусгаарлалтад 3012 иргэн байна. Харин дээр дурдсан хугацаанд халдварын голомтот бүс нутгаас 742 иргэн Дорнод аймагт иржээ. Халдвар илэрсэн сумдаар нь харвал, нийт 1439 тохиолдлын 916 нь аймгийн төв Хэрлэн суманд, 47 нь Баяндун суманд, 244 нь зөөвөрлөгдсөн бол 1271 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн дунд нэн хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 26 хүн байнгаа аж. 

Холбоотой мэдээ