"Нако түлш", "Хай би ойл"-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 38 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 430.1 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 21 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нако түлш" (NKT+12.50%) болон "Хай би ойл" ХК (HBO+10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" (BUN-13.21%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU-10.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 57,488 нэгж эрхийг 11.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.35 хувиар буурч, 34236.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,336,265,004,793.73 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.