Аялал жуулчлалын салбарт зөвлөн туслах аялал зохион байгуулагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-05 15:57:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас БОАЖГ болон "Онцын тасархай" жуулчны баазтай хамтран гадаадын жуулчид хүлээн авдаг 20 орчим тур, оператур компаниудын төлөөллийг Увс аймагт урьсан байна. Тус баг аялалын бүс нутгаар амрангаа Увс аймгийн амралтын газар, жуулчны баазууд болон бусад үйлчилгээний байгууллагуудын стандарт, тулгамдсан асуудалд зөвлөн, туслах үйлчилгээг үзүүлж байна.

   Увс аймгийн хувьд байгалийн үзэсгэлэнт тогтоц, өргөн уудам нутагтаа түшиглэн аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломж бий. Жил тутамд жуулны бааз, амралтын газрууд шинээр байгуулагдаж байгаа ч тэдгээр нь гадаадын болон дотоодын жуулчдыг хүлээн авахад ариун цэврийн байгууламж, орчны  тохижилт, үйлчилгээний асуудалд олон хүндрэлтэй зүйл ажиглагдаж байгааг иргэд хэлдэг юм. Иймээс цаашид мэргэжлийн төлөөллүүдийн саналд үндэслэн аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэх зорилго дор уг зөвлөн туслах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ