Увсын уулчид Алтай Таван Богдод авиралт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-05 15:50:18

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад уулын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн хүрээнд Увс аймгийн 20 гаруй уулчин Алтай Таван Богдод авиралт хийхээр замдаа гарлаа. Тэднийг “Цаст Хархираа” холбооны тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер П.Сарантуяа ахалж яваа аж.

   Багийн бүрэлдэхүүнд Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн Биеийн тамирын багш, уулын спортын мастер Д.Чулуунтогтох, Тариалан сумын ЕБС-ийн Биеийн тамирын багш Б.Цэцэндэлгэр, Уулын спортын 1-р зэргийн тамирчин Б.Алтангэрэл, Ц.Ганхуяг нарын тамирчид багтсан байна.

Увс аймагт сүүлийн жилүүдэд уулын спорт эрчимтэй хөгжиж, тус спортоор хичээллэгсдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байна.

Холбоотой мэдээ