Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгохыг хориглоод байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-08-05 13:24:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн энэ сарын олголтыг 20-нд хийх талаар ХНХЯ-наас мэдээллээ. Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа хэлэхдээ, “Хүүхдийн мөнгийг журмын дагуу олгодог.  Тус журмын 2.16-д Төрийн сангийн газар манайхаас ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлнэ. Харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг.


Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос олгоно.


Бид хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд буюу 7 дугаар сарын 9-нд олгосон. Одоо эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ. Нэгэнт журам дурдсаных, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг шинээр оруулж өгсөн” гэв. 



Холбоотой мэдээ