Нийт батлагдсан 1315 тохиолдлоос 1156 нь эдгэрчээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-05 12:55:43

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 18, Баяндунд нэг, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 1315 болж, 1156 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. 

Сумдаар нь авч үзвэл, аймгийн төвд 841, Хөлөнбуйрт тав, Цагаан-Овоод 55, Дашбалбарт 14, Баян-Уулд 28, Сэргэлэнд 31, Баяндунд 46, Матадад 21, Баянтүмэнд 14, Халх голд зургаа, Булганд хоёр, Чулуунхороот долоо, Гурванзагалд 13, Чойбалсанд дөрвөн тохиолдол батлагдаад байна. 

Нийт 143 иргэн эмчлүүлж байгаагаас 108 нь хөнгөн, 29 нь хүндэвтэр, тав нь хүнд, нэг нь нэн хүнд байна гэж мэдээллээ. Аймгийн төвд гэрийн тусгаарлалтад 134, хөдөөх сумдад 119 иргэн байгаа аж. 

Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 53916, хоёрдугаар тунд 52250 иргэн хамрагдаад байна. 


Холбоотой мэдээ