"Экспортыг дэмжих төсөл"-өөр ААН-д 150 сая, кластерт 300 саяын дэмжлэг олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-03 13:18:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Дэлхийн банк, Экспортыг дэмжих төсөл хамтран “Экспортыг дэмжих төсөл”-ийн "Түншлэлийн хөтөлбөр"-ийг танилцуулах цахим уулзалтыг МҮХАҮТ-аар дамжуулан 2 дахь удаагаа зохион байгуулаад байна. 

Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгж, кластеруудын экспортын чадавхийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий тус үйл ажиллагааны хүрээнд “Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөн “Экспортыг дэмжих төслийн шийдлүүд”, төслийн бизнес хөгжлийн ахлах зөвлөх, түншлэлийн хөтөлбөрийн багийн ахлагч М.Баттулга “Экспортлогчдыг дэмжсэн санхүүгийн түншлэл” сэдвээр танилцууллаа. Онлайн уулзалтаар мөн төслийн хөтөлбөрт өргөдөл гаргах зөвлөмж сэдвээр төслийн бизнес зөвлөхүүд хэлэлцүүлэг зохион байгууллаа.




Ташрамд мэдээлэхэд "Экспортыг дэмжих төсөл"-ийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дугаар цонхыг нээгээд байгаа юм.  Ингэснээр “Экспортыг дэмжих төсөл”-д хамрагдах бизнес эрхлэгчдийн материалыг энэ оны 8 дугаар сарын 15 хүртэл хүлээн авч байна. Мэдээллийг "Экспортыг дэмжих төсөл" (Export Development Project) вэбсайтаас авах боломжтой аж. 

“Экспортыг дэмжих төсөл”-ийн "Түншлэлийн хөтөлбөр"-ийг танилцуулах цахим уулзалтын зохион байгуулагчаар мөн БОАЖЯ, Соёлын яам, ЖДҮ-ийн газар ажиллалаа.


“Экспортыг дэмжих төсөл”-ийг онлайнаар 2 удаагаа танилцуулав.



"Экспортыг дэмжих төсөл" нь Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны дэргэд 2023 оныг дуустал хэрэгжих юм. Төслийн үр дүнд дээр дурдсанаар уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, нэг улсаас хараат экспортын төвлөрлийг бууруулах зорилготой юм. Төслийн "Түншлэлийн хөтөлбөр"-ийн хүрээнд дээр дурдсан зорилгыг хангахуйц, тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгож байна.



Түншлэлийн хөтөлбөр нь 2 үе шаттай, шалгарсан ААН-үүдтэй гэрээ байгуулж, экспортын баримжаатай үйл ажиллагааны зардлын 50 хувийг батлагдсан ажил амжилттай хэрэгжсэнээр нөхөн олговор хэлбэрээр, нэг  ААН, байгууллагад 150 сая, кластерт 300 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг олгох юм. "Түншлэлийн хөтөлбөр" нь 2023 оныг дуустал нийт 9 удаа өргөдөл хүлээн авах юм.






Түншлэлийн хөтөлбөр нь 2 үе шаттай болж буй бөгөөд шалгарсан ААН-үүдтэй гэрээ байгуулж, тэдгээрийн экспортын баримжаатай үйл ажиллагааны зардлын 50 хувийг батлагдсан ажил амжилттай хэрэгжсэнээр нөхөн олговор хэлбэрээр, нэг аж ахуйн нэгж байгууллагад 150 сая, кластерт 300 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг олгох юм. "Түншлэлийн хөтөлбөр" нь 2023 оныг дуустал нийт 9 удаа өргөдөл хүлээн авах бөгөөд 2 дахь удаагийн өргөдлийн материалуудыг хүлээн авч байна.


Холбоотой мэдээ