286 шинжилгээнээс шинээр 41 тохиолдол илрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 240 хүнд PCR шинжилгээ хийгдсэнээс 34 тохиолдол, 46 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгдсэнээс 7 тохиолдол батлагдаж, нийт 286 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 41 байна. Үүнд: Эрдэнэмандал 3, Ихтамир 1, Цэнхэр 2, Өлзийт 10, Хашаат 7, Өндөр-Улаан 1, Эрдэнэбулган 16, Булган 1 байна.
Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 2517 боллоо. Сумдаар нь задалж авч үзвэл:
2020 Батцэнгэл 3
2021 Батцэнгэл 26
Хайрхан 95
Эрдэнэмандал 72
Чулуут 73
Ихтамир 130
Цэнхэр 117
Хотонт 92
Тариат 114
Өлзийт 120
Жаргалант 52
Өгийнуур 43
Хашаат 121
Өндөр-Улаан 70
Төвшрүүлэх 53
Хангай 31
Цахир 16
Хоршоолол 8
Эрдэнэбулган 1253
Цэцэрлэг 22
Булган 6
Аймгийн хэмжээнд: Дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23. Дэлгэсэн орны тоо - 660
COVID-19 өвчний улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 283
Үүнээс : Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 208
ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 75
Эмчлэгдэн гарсан хүний тоо : 2220 / 88.2хувь /