Баян-Өлгийд 227 иргэнээс халдвар илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-30 15:13:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт гэрийн хяналтаас гарсан 1, ойрын хавьтлын 627, нийтдээ 628 иргэнд ПГУ болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 227 иргэнээс халдвар илэрлээ гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Ийнхүү тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 1842 болж байна.

Шинээр батлагдсан 227 тохиолдлын 154 нь Өлгий хотод, 24 нь Ногооннуур суманд, 15 нь Улаанхус суманд, 17 нь Булган суманд, 14 нь Цэнгэл сумаас бүртгэгджээ. Мөн Бугат, Баяннуур сум болон Өлгий сумын Хотгор багаас тус бүр 1 хүн өвчилсөн байна.

Аймгийн хэмжээнд цар тахлын идэвхтэй голомтын тоо 372 болжээ.

Батлагдсан нийт тохиолдлоос 901 иргэн эдгэрсэн. Одоо аймгийн Ковид эмнэлэгт 169 иргэн /үүнээс  төрсөн эх 2, жирэмсэн эх 15/,  Булган сумын ЭМТ-д 14, Ногооннуур сумын ЭМТ-д 6, Дэлүүн сумын ЭМТ-д 11, Толбо сумын ЭМТ-д 5, Алтай сумын ЭМТ-д 1,  Цэнгэл сумын ЭМТ-д 23, Улаанхус сумын ЭМТ-д 13 хүн тус тус эмчлүүлж байна. Мөн 695 иргэн гэрээр эмчлүүлж байгаа.

Аймгийн Ковидын эмнэлэгт байгаа 169 иргэнээс 86 иргэний биеийн байдал хөнгөн, 71 иргэний биеийн байдал хүндэвтэр, 11 иргэний биеийн байдал хүнд, 1 иргэний биеийн байдал маш хүнд байна.

Сумуудын эмнэлэгт байгаа 73 хүнээс 71 иргэний биеийн байдал хөнгөн, 2 иргэний биеийн байдал хүндэвтэр, гэрийн эмчилгээнд байгаа 695 иргэний биеийн байдал хөнгөн, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ