Тариалан эрхлэгчид дуслын услалтын системээр ургамлын үндсийг тэтгэх аргад суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-27 18:47:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Экологижсон газар тариалангийн зохистой дадал сургалтын арга хэмжээ танхимын сургалтаас үргэлжлэн Тайшир сумд байгуулсан үрсэлгээний хүлэмжийн аж ахуй /практик/ дээр суурилсан сургалт зохион байгуулагдлаа. 

Тус сургалтыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт голлон тусгагдсан "Газар тариалан жимс жимсгэнэ" төслийн зөвлөн туслах үйлчилгээний багт багтсан нэрт эрдэмтэн, судлаачдын баг удирдан зохион байгуулж, урт хугацааны судалгаан дээр батлагдсан орчин үеийн дэвшилтэт технологиор хүлэмжийн аж ахуй эрхлэх, усалгааны технологи, механикжуулалт, автоматжуулалт, хөрсний хамгааллын талаар шууд ашиглах ур чадварыг сургалтанд оролцсон тариаланчдад үзүүллээ.

“Өнөөдрийн сургалтаар тариаланчид, мэргэжилтэнгүүд усыг хэмнэж, дуслын услалтын системээр ургамлын үндсийг тэтгэх арга технологи, хөрсний онцлогт тохирсон экологижсон газар тариалангийн дэвшилтэт технологийг сум орон нутагтаа нэвтрүүлэх мэдлэг туршлагыг эзэмшсэн нь сургалтын чухал үр дүн байлаа” хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ