Даланзадгад Баяндалай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг түр хаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-24 18:49:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад Баяндалай чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг хаалаа.

Тус аймгийн зарим нутагт усархаг аадар бороо орсны улмаас тухайн чиглэлийн авто зам эвдэрсэн тул ийм шийдвэр гаргаад байгаа ажээ. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг "Аймгийн төвөөс Оюутын хөтөл хүртэл үеийн улмаас зам эвдрэлтэй байна. Үерийн ус зам дагуу урссан учраас замын эвдрэл их байгаа тул энэ чиглэлд иргэд зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
Мөн уулаас буусан үерийн усыг аймгийн төв рүү оруулахгүйн тулд Даланзадгадаас Баяндалай чиглэлд гарч байгаа хэсэгт авто замыг сэтэлж ус урсгасан. Үүнээс гадна аймгийн төв Даланзадгадад хэд хэдэн чиглэлийн авто замыг сэтэлж, үерийн усыг зайлуулах арга хэмжээг аваад байгаа юм.
Холбоотой мэдээ