БНХАУ-ын дарга Түвдэд анх удаа хүрэлцэн очжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-24 10:13:12

БЭЭЖИН. /Kyodo/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд төрийн эрхийг авснаасаа хойш Түвдийн өөртөө засах оронд анх удаа хүрэлцэн очсон талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг баасан гарагт мэдээлэв.


Ши Жиньпин Түвдийн нийслэл Лхас хот дахь “Potala” ордны талбай тэргүүтэй газруудад зочилжээ. Энэхүү ордон нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Түвдийн буддын шашны тэргүүн Далай ламын ордон байсан гэдгээрээ олонд танигджээ.


Энэ онд Түвдийн энх тайвнаар чөлөөлөгдсөний 70 жилийн ой тохиож буй юм.


БНХАУ-ын дарга Түвдэд хоёр хоног ажиллах хугацаандаа угсаатны болон шашны асуудлын талаар хийгээд эртний хотыг хадгалан хамгаалах, Түвдийн соёлыг өвлөн хамгаалах чиглэлд хийж буй ажлуудтай танилцаж, нутгийн оршин суугчидтай яриа өрнүүлсэн гэж “Xinhua” агентлаг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ