32 хүнээс халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-21 18:55:05

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 32 тохиолдол илэрчээ. Тодруулбал, шинж тэмдгийн дуудлагаар гурав, Буйр нуурт аялж ирсэн нэг, "ДБЭХС "ТӨХК-ийн нэг ажилтан, Цагаан-Овоо суманд буяны ажилд оролцоод ирсэн нэг иргэн, бусад  нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн байна.

Халдварын голомтот бүс нутгаас 189 иргэн ирсэн бол ковидын тасгуудад 218, тусгаарлан ажиглах байранд 249, гэрийн тусгаарлалтад 2118 иргэн байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт илэрсэн 1079 тохиолдлоос 854 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.


-

Холбоотой мэдээ