Томоохон гол мөрний усны түвшин 33-66 см нэмэгджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-07-17 11:42:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр Сэлэнгэ мөрний усны түвшин Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны орчмоор олон жилийн дунджаас 52-66 см нэмүү байна. Сэлэнгэ мөрөн Хялганат тосгоны чиглэлээр олон жилийн дундаж 276 см гүн байдаг байна.

Мөн Орхон гол Орхон, Сайхан сумын чиглэлээр 26-49 см, Хануйн гол Хануйн рашааны орчмоор 33 см-ээр олон жилийн дунджаас нэмүү байгаа аж. Усархаг аадар бороо орж гол мөрний түвшин нэмэгдэж байгаа учир аялагч, амрагчдыг үер усны аюулаас сэрэмжлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ