Орон нутагт зорчихдоо цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-09 16:00:12

Увс /МОНЦАМЭ/. “Увс цахилгаан түгээх сүлжээ” компанийн зүгээс иргэдэд хандан зөвлөмж хүргүүллээ. Үүнд:

-Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт аль болох ойртохгүй байх

-Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

-Цахилгааны щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

-Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

-Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

-Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь, эрүүл мэндээрээ хохирч болох тул сэрэмжтэй байхыг тус тус анхааруулж байна.

Холбоотой мэдээ