МЦХ болон Монголын телевизүүдийн холбоо 3 талт уулзалт зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-08 12:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн эфир тасарсан асуудлаар холбогдох газруудтай уулзалт зохион байгууллаа.


Тодруулбал, МЦХ болон хэрэглэгчдээс энэ сарын 7-ны өдөр ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу МЦХ-ны “National КаТВ” олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээнээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий өргөн нэвтрүүлгийн 9 телевизийн эфир энэ сарын 6-аас эхлэн тасарсан шалтгааныг тодруулах, зөрчлийг арилгуулах асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлүүлэхээр МЦХ болон Монголын телевизүүдийн холбоо 3 талт уулзалт зохион байгуулав.




Уулзалтын үер үүссэн нөхцөл байдлын шалтгаан нөхцөлийг тодруулах, талуудын санал, байр суурийг сонсох, хууль тогтоомжид заасан  харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдлыг хангаж ажиллах, иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.




Уулзалтын дараа МЦХ-ны олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээнээс хөтөлбөр дамжуулалтаа салгасан гэх нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн удирдлагуудтай уулзаж, шалтгаан нөхцөлийг тодруулсан байна.

Уулзалтын үр дүнд ХХЗХ-ны дарга Г.Чинзориг хэрэглэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, өчигдөр 15 цагт хөтөлбөр дамжуулалтаа зогсоосон гэх өргөн нэвтрүүлгийн 9 телевизэд сигналаа хэвийн өгөхийг, мөн Монголын телевизүүдийн холбоо болон “МЦХ” ХК-д хөтөлбөр дамжуулалтын гэрээгээ яаралтай эцэслэн баталгаажуулах санал, зөвлөмжийг өглөө.

Холбоотой мэдээ