Ноолуур кг нь 103-115 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-08 06:01:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчны лавлах-109 мэдээллийн төвөөс нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" зах дахь амьд малын үнэ ханшийг мэдээллээ. Энд:

  • эр ямаа 80-100 мянган төгрөг,
  • эм ямаа 100-150 мянган төгрөг,
  • эм хонь 180 мянга,
  • эр хонь 280 мянган төгрөгийн үнэтэй байна.
  • Эр үхэр 700 мянгаас 1.8 сая төгрөг,
  • адуу 600 мянгаас 1.3 сая төгрөг,
  • тэмээ 1-1.2 сая төгрөгийн ханштай байна.
  • Ямааны арьс өлөнтэйгөө 1000 төгрөг,
  • ноолуур кг нь 103-115 мянган төгрөг,
  • нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг,
  • ноос кг нь 1500 төгрөг,
  • самнасан хөөвөр 18-22 мянган төгрөгийн үнэтэй байна.

 Харин нийслэлийн хүнсний "Хүчит шонхор" захад энэ сарын 7-ны байдлаар:

  • ямааны мах (малчдаас авах бөөний үнэ) кг нь 6500-7300 төгрөг, жижиглэнгийн үнээр 10.500-11.000 төгрөг,
  • хонины мах кг нь 8000-9000 төгрөг, жижиглэнгээр 10.500-11.500 төгрөг,
  • үхрийн мах бөөний үнээр кг нь 8000-12.000 төгрөг, жижиглэнгээр 13.000-14.000 төгрөг,
  • адууны мах бөөний үнээр кг нь 6000-8000 төгрөг, жижиглэнгээр кг нь 10.000-11.500 төгрөгийн үнэтэй худалдаж байна. 



Холбоотой мэдээ