Судалгаа, үндэслэл сайтай зураг төсөл гүйцэтгэгч байгууллагуудыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-05 08:31:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй норм, дүрэм, стандартыг зөрчсөн, зураг төсөл, зөвлөх үйлчилгээг хангалтгүй үзүүлж, захиалагч, бүтээн байгуулагчдын цаг хугацааг үрэх, төрийн байгууллагын ажилд төвөг учруулах зөрчлийг олон нийтэд мэдээлнэ.


Улмаар удаа дараа зөрчил гаргаж буй зураг төслийн байгууллагад албан мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сунгахгүй, цаашлаад цуцлахыг эрх бүхий байгууллагад хандан шийдүүлэх юм. Энэ нь зураг төсөл зохиогчдын ажлын гүйцэтгэлийн чанарыг сайжруулах, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой.


Энэ оны хагас жилийн байдлаар нийт 171 загвар зураг ирснээс 68 нь ерөнхий шаардлага норм дүрэм, стандарт хангаагүй тул буцаан засварлуулснаар 103 загвар зураг зөвшилцөж баталжээ. Үүнээс судалгаа, үндэслэл гүйцэтгэл сайтай зураг төсөл гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, байгууллага, архитекторыг танилцуулжээ.


Тодруулбал, 

“Некстстеп инженеринг” ХХК

“Пума интернешнл” ХХК

“ЭМ ЭС ЭЛ” ХХК Архитектор Г.Болормаа

“Вауин” ХХК Архитектор С.Мөнхсайхан

“Ньюкон” ХХК                                              Архитектор Б.Батдаваа

“Марс констракшн” ХХК                            Архитектор Н.Эрдэнэцэцэг

“Варм бюлдинг констракшн” ХХК           Архитектор Х.Есөн-Эрдэнэ

“Бум-Асар” ХХК Архитектор А.Уянболд


Мөн мэргэжлийн ёс зүй, норм дүрэм, стандартын шаардлагыг удаа дараа хангахгүй зөрчилтэй зураг төсөл зохиож, хангалтгүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа зураг төслийн зөвлөх байгууллагуудыг Хот байгуулалт хөгжлийн газраас нэрлэжээ.


 Тухайлбал, 

“Аксиом констракшн” ХХК

“Хотол архитектс” ХХК

“ББСМО”ХХК

“Бизайн” ХХК

“Цэнхэр төхөм” ХХК

“Арвай нутгийн зам” ХХК

“Арт капитал” ХХК

Монголын ногоон хөгжлийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн ХХК

“Агниста инженеринг” ХХК

“Арт капитал” ХХК

“Нарт дизайн” ХХК

“Эм жи эл И Эн Си” ХХК            

“Кон консалтинг” ХХК

“Түм прожект” ХХК

“Барилга байгууламж” ХХК

“Конконсалтинг” ХХК

“Могүмб констракшн” ХХК

Холбоотой мэдээ