Сүлжээний хурднаас болж зарим үйлчилгээ саатаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:27:25

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн сүлжээний хурд 2 мегабайт байгаагаас зарим үйлчилгээ нь саатжээ.

Мөн  үйл ажиллагааны санхүүжилт  нь 312 сая байхаас улс орны хямралаас шалтгаалж 280 орчим сая төгрөг болж буурсан нь олон бэрхшээл дагуулж байгаа аж.  Дээрх мэдээллийг тус хэлтсийн дарга Н.Сандуйжав хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.

Нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн сүлжээ 10 мегабайт байдаг бол Орхон аймгийнх түүнээс тав дахин бага байгаа юм. Үүнээс болж хурдтай ажиллах гол зарчим нь алдагдаж байгаа ажээ. Энэ онд үл хөдлөх хөрөнгө болон иргэн, хуулийн этгээдийн бүх төрлийн баримт цахим хэлбэрт шилжсэн  нь сүлжээний хүчин чадлыг шалгажээ. Иймд энэ асуудлыг иргэд ойлгож сүлжээ тасарсан үед бухимдалгүй хүлээж байхыг хүслээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд