Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалт өсжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-17 09:45:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт, борлуулалт өссөн байна. Аймгийн аж үйлдвэрийн газрууд оны эхний таван сард 3,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 4,0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлт 33.5, борлуулалт 11.7 хувиар тус тус өсжээ.

Мах боловсруулах, консервлох үйлдвэрлэл 692,0 сая төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин буюу 97,7 хувь нэмэгджээ. Мөн хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, дахин ашиглах чиглэлийн үйлдвэрлэлийн хэмжээ өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн өсөлттэй уялдан борлуулалт нэмэгдсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, уур, агааржуулагчийн хангамжийн үйл ажиллагааны борлуулалт дийлэнхийг эзэлж байна.

Холбоотой мэдээ