"Байшин" төсөл амжилттай хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-16 20:45:39
Хэнтий /МОНЦАМЭ/ "Дэлхийн зөн Монгол” ОУБ Хэнтий аймагт олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Байшин” төсөл юм. Уг төслийг энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул тэргүүтэй хүмүүс тус аймгийн Засаг даргатай уулзлаа.
Уулзалтаар “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ынхан "Байшин" төслийн үр дүнг хэлэлцэж, үр шим хүртэгч айл өрхүүдийн төлөөлөлтэй уулзсан талаараа дурдаж, төсөл амжилттай хэрэгжсэнийг онцоллоо. Үүнчлэн тус байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г. Энхзул аймгийн Засаг дарга Ц.Идэрбатад хандан “Хотын дарга байхдаа төслийг амжилттай эхлүүлж, айл өрхөө шударгаар сонгон шалгаруулсан явдал бол манай байгууллагын зорилгыг биелүүлж чадсан учраас дараа дараагийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдсэнийг хэлж, ажилд нь амжилт хүслээ.
Энэ үеэр "Байшин" төслийг хэрэгжүүлэхэд зүтгэл гарган ажиллаж, орон нутгийн зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авч 2,3 дахь төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласанд талархан хатагтай Г.Энхзулыг “Хан Хэнтийн алдартан“ тэмдгээр шагнаж, талархал илэрхийллээ.
“Байшин” төслийн сонгон шалгаруулалт, холбогдох мэдээллийг “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас удахгүй мэдээлэх аж.
Холбоотой мэдээ