Энэ онд 74 төслийг шалгаруулж, 253 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-14 12:40:27

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас жил бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг зарладаг. 2021 онд нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн хөдөлмөрт бэлтгэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хөтөлбөрүүдийг зарласан.  Энэ жилийн төсөл хөтөлбөрт 116 иргэн, ААН төслөө ирүүлснээс 74 төсөл шалгарч нийт 253 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Үүнээс Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн хөдөлмөрт бэлтгэх төсөлд 37 иргэн төслөө ирүүлснээс 19 иргэний төсөл шалгарч нийт 76 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. 

Харин 2021 онд зарласан төслийн сонгон шалгаруулалтыг ХБИ, ахмад, ажил олгогч байгууллагын төлөөлөл, ХХҮГ-ын төлөөлөлүүд 2 үе шаттайгаар шалгаруулсан байна. Төслөөс хасагдсан иргэдийн дийлэнх нь үйл ажиллагааны тооцоогоо дутуу гаргасан, шаардлагад нийцээгүй төслүүд ирүүлсэн гэдгийг холбогдох байгууллагаас хэлж байв. 

Холбоотой мэдээ