Ж.Байден Израилын шинэ Ерөнхий сайдад баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-14 11:39:50

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын шинэ Ерөнхий сайд Нафтали Беннеттэд баяр хүргээд, түүнтэй хамтран ажиллахад баяртай байгаагаа илэрхийлжээ. 


Цагаан ордны мэдээлснээр, Ж.Байден Н.Беннеттэй ням гарагт утсаар ярьсан бөгөөд талууд бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудын талаар нягт зөвлөлдөхөөр тохиролцсон байна.


“Мөн Ерөнхийлөгч АНУ-ын засаг захиргаа израил, палестинчуудын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргах чиглэлд Израилын Засгийн газартай нягт хамтран ажиллахаар эрмэлзэж буйг илэрхийлсэн” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.


Н.Беннеттийн ажлын албанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид Израил, АНУ-ын эвслийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, хоёр орны харилцааг бэхжүүлэх, Израилд аюулгүй байдлыг хадгалах үүрэг амлалтыг дахин нотолсон байна. Мөн Н.Беннетт саяхан Газын зурваст явуулсан ажиллагааны үеэр Израилыг дэмжсэнд талархал илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ